Бидний тухай

ABOUT US

Титэм брэнд нь 2020 оноос эхлэн бүсгүйчүүддээ зориулж гоёлын зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг бүтээгдэхүүнийг зах зээл дээр амжилттай нэвтрүүлээд байна. Бид онлайн худалдааны соёл болон хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж илүү автомажсан, хэрэглэгчдэд амар хялбар, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхээр зорин ажилладаг билээ.

Энэхүү аялалын хугацааны туршид маш олон хэрэглэгчидээс талархлын, урмыг үг хүлээж авсан бөгөөд бидэнд үргэлж урам хайрлаж байдаг хэрэглэгчиддээ маш их баярлаж явдагаа үүгээр дамжуулж хэлхийг хүслээ.

 

VISION

Бид ойрын хугацаанд шааран чимэглэлийн үйлчилгээ болон гар нэхмэлийг бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Шааран чимэглэл нь шинэ жил, төрсөн өдөр, хурим найр, сэвлэг үргээх ёслол, бүтээгдэхүүний танилцуулга, номын нээлт зэрэг төрөл бүрийн арга хэмжээнд зориулж таны хүссэн загвар дизайнаар гаргах боломжтой юм.

Бид Balloon Decoration салбарын Twisting буюу нарийн шаараар ямар нэгэн энтертаймэнт төрлийн бүтээл хийх тал дээр түлхүү анхаарч тэр талын нь Монгол улсдаа илүү хөгжүүлэхээр зорьж байна.

Гар нэхмэлийн хувьд бид өөрсдийн брэндийг үүсгэж олон улсын зах зээл дээр гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Back to blog

Leave a comment