-
Урт: 21 см
- Өргөн: 1.2 см
- Материал: Олсон
Бугуйвчны талаарх сонирхолтой баримт:
Үнэт эдлэлийг гоёл чимэглэл болон зан үйлийн зорилгоор зүүж хэрэглэх нь МЭӨ 7000 жилийн тэртээгээс эхтэй бөгөөд археологичид эртний Египет, Месопотами, Хятадийн газар нутгаас эртний бугуйвчийн түүхэн олдворууд олж байжээ. Хамгийн анхны бугуйвчнууд өвс, модны холтос, дун зэргээр хийгдэж байсан бол сүүлдээ хүрэл, зэс болон хувирч байж. Хүрэл зэвсгийн үеийн дараанаас гар урлаачид бугуйвчийг алт, мөнгөөр урлах болсон бөгөөд дун, үнэт чулуу зэргээр чимэглэх болсноор бугуйвч нь эд хөрөнгө, зэрэг зиндааны илэрхийлэл болон хувирчээ.
Эртний Египетийн Төрт улсын эхний үед (МЭӨ 2680 он) бугуйвчийг алт мөнгөөр уралдаг байсан бол Шинэ Хаант Улсын үед (МЭӨ 1558-1085 он) Африкийн үнэт чулуунууд шигтгэсэн загварыг ихээр урлаж эхэлжээ. Энэхүү бугуйвчнуудыг эртний Египетийн газар нутгаас олдсон бунхануудад талийгаачийн эд хэрэглэл маягаар шарилтай хамтад нь булсан байдалтай олж байсан бөгөөд энэ нь тухайн үед үнэт эдлэлүүд зөвхөн сахиус, зан үйлийн хэрэгсэл бус гоёл чимэглэлийн үүргийг ч мөн адил гүйцэтгэж байсны нотолгоо юм.